ҮСХ-ны мэдээлснээр халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны нэгдүгээр сард 4184 болж, өнгөрсөн оноос 513-аар нэмэгдсэн байна. 

Тухайлбал, мөөгөнцөр, трихомониаз, тэмбүүгийн өвчлөл нэмэгдэж, ХДХВ/ДОХ-ын хоёр шинэ тохиолдол илэрчээ. Ингэснээр ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 болж байна.

Харин цусан суулга, сүрьеэ, салхин цэцгийн өвчлөл буурчээ. Мөн нийт нас баралтын 7.2 хувийг тав хүртэлх насны хүүхдийн  эндэгдэл эзэлсэн байна. 

Үүнээс гадна 6208 эх амаржсан нь өнгөрсөн оноос 252-оор нэмэгдсэн үзүүлэлт ба амаржсан эхчүүдийн 16 нь гэртээ төржээ.