Афганистанд алба хааж байсан тэнгисийн цэргийн пулемётчин, 28 настай Дэвид Лонг Калифорни мужийн шөнийн цэнгээний газарт зэвсэгт халдлага үйлдэн 12 хүний аминд хүрчээ.

Гэрчүүдийн хэлснээр тухайн үед цэнгээний газарт 200 гаруй хүн байсан бөгөөд Лонг хар хувцас өмсөж, нүдний шил зүүсэн байжээ. Тэрээр Glock G-45 маркийн гар буугаар үүдний хамгаалагчийг буудаад цааш нэвтэрсэн гэнэ. Улмаар хэргийн газарт хамгийн түрүүнд ирсэн цагдааг буудаж хороосон бөгөөд цагдаа нар цэнгээний газарт нэвтрэх үед тэрээр амиа хорлосон байдалтай олджээ.

Image result for david long

Лонг хэрэг үйлдэхээс долоо хоногийн өмнө гэртээ үймээн гаргасан хэргээр цагдаад хүргэгдсэн бөгөөд сэтгэл зүйчид түүнийг гэмтлийн дараах сэтгэцийн өөрчлөлтөд орсон байж магадгүй гэсэн ч сэтгэл зүйн албадан эмчилгээнд явах шаардлагагүй гэж үзсэн байна.

Найзуудынх нь хэлснээр Лонг найрсаг зантай нэгэн байсан бөгөөд тус цэнгээний газраар байнга үйлчлүүлдэг байжээ.

Эх сурвалж: BBC, CNN