Теннисний их дуулгын хоёр удаагийн аварга Наоми Осака Америкийн иргэншлээ хаяж ирэх оны Токиогийн олимпод Японыг төлөөлөн оролцохоор боллоо. Тэрээр Японд төрсөн бөгөөд Япон ээж, Гайти аавтай юм. Гэсэн ч Осака багаасаа Америкт амьдарсан ба хоёр улсын иргэншилтэй байжээ. 

Японы хуулийн дагуу тус улсын хоёр иргэншилтэй иргэн 22 нас хүрэхээсээ өмнө аль нэг иргэншлээ сонгох ёстой юм. Осакагийн төрсөн өдөр энэ сарын 16-нд болох ба тэрээр бахархалтайгаар эх орноо төлөөлөх болно гэдгээ NHK телевизэд ярьжээ. 

Осака өнгөрсөн онд болсон Америкийн нээлттэй тэмцээнд алдарт теннисчин Серена Вилльямсийг ялж дэлхийд чансаагаараа нэгт бичигдсэн юм. Улмаар нэгдүгээр сард болсон Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээр Японы хамгийн амжилттай тамирчдын нэг болжээ. 

Осака эмэгтэйчүүдийн теннисийн холбоонд Японы нэр дээр тоглодог ба өдгөө дэлхийд чансаагаараа гуравт бичигдэж байна. 

Эх сурвалж: CNN, CBSSports