АТГ нь энэ оны эхний хагас жилд 834 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 9.4 хувийг нь шүүхэд шилжүүлэх саналтай, 36.9 хувийг хэрэг бүртгэлийг хаах саналтай, 6.1 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. 

Мөн энэ үеэр авлигын хэрэгт холбогдож, шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн хоёр бичлэгийг нийтэд дэлгэлээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын  бичлэгийг дэлгэсэн юм. АТГ-ын мөрдөгчид Н.Баярсайханы гэрээс 230.8 сая төгрөг, 152.177 доллар, 77.000 юанийг бэлнээр хураасан байна. 

Авлигын хэрэгт холбогдсон МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-ийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авчээ. 

МХЕГ

Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон.

Posted by Авлигатай Тэмцэх Газар on Sunday, July 28, 2019

Ийнхүү шүүхээс Н.Баярсайханы нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. Харин Э.Аззаяа, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. 

Үүнээс гадна Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь Эрдэнэс тээвэр ХХК-ийн ачааны машинд тусгай зөвшөөрөл олгох замаар 2017 оны наймдугаар сараас 11-р сарын 24 хүртэлх хугацаанд 57.500.000 төгрөгийн хахууль авсан байна. 

Улмаар шүүхээс Д.Батбаярыг 2018 оны зургадугаар сарын 25-нд нийтийн албанд томилох эрхийг гурван жилээр хасаж, 6.5 сая төгрөгийн торгох ялаар шийтгэж, 62.5 сая төгрөгийн хууль бус мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. 

Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяртай холбогдох хэрэг

Та бүхэнд үзүүлж буй энэ бичлэг бол Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга асан Н.Баярсайхан нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад бэхжүүлсэн дүрс бичлэг юм.

Posted by Авлигатай Тэмцэх Газар on Sunday, July 28, 2019