Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос Дэлхийн Безос санг байгуулжээ. Тус санд өөрийн нийт хөрөнгийн найман хувь буюу 10 тэрбум долларыг хандивласан байна. 

Дэлхийн Безос санг цаг уурын өөрчлөлтийн эсрэг ажиллаж буй хүмүүсийг дэмжих зорилготой байгуулсан ба бизнес эрхлэгчдийг санд мөнгө хандивлахыг уриалжээ. 

Сангийн хөрөнгийг зунаас эхлэн зарцуулах бөгөөд судлаач,  идэвхтнүүд, компани, жирийн иргэд зэргийг дэмжих юм. 

Безос сангийнхаа талаар хэлэхдээ, “Цаг уурын өөрчлөлт бол бидэнд тулгарч байгаа хамгийн том аюул юм. Та дэлхийг аврах зүйл хийж байвал бид танд туслах болно. Бид бүхэнд ижил байдаг нэгэн зүйл нь дэлхий юм. Хамтдаа дэлхийгээ хамгаалцгаая” гэжээ. 

Эх сурвалж: BBC, Forbes