Амазон компаний үүсгэн байгуулагч, тэрбумтан Жефф Безосын хуучин эхнэр МакКензи Безос нөхрөөсөө авсан хөрөнгөнийхөө талыг сайн үйлсэд хандивлахаа мэдэгджээ. Тэрээр МакКензи Майкрософт компанийг үндэслэгч Билл Гэйтс, Berkshire Hathaway компаний захирал Уоррен Буффет нарын үүсгэн байгуулсан Giving Pledge тусламжийн сантай гэрээ байгуулсан байна.

Түүний уг шийдвэрийг Жефф Безос ихэд сайшааж байгаагаа твиттер хуудсаараа илэрхийлжээ.

Тэрээр өнгөрсөн сард салсан нөхрийнхөө Амазоны хувьцааны дөрөвний нэг буюу 36.6 тэрбум доллар авч дэлхийн чинээлэг тэрбумтнуудын жагсаалтын 22-т бичигдсэн юм.

Giving Pledge санд МакКензигаас гадна WhatsApp-ын үүсгэн байгуулагч Бриан Актон, Pinterest сайтыг үндэслэгч Пол Скиарра, криптовальют худалдааны Коинбэйс компаний захирал Бриан Армстронг зэрэг 19 хүн нэгдсэн байна.

Эх сурвалж: CNNCNBC