Засгийн газраас Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Орос-Монголын засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталгаажуулах эрх олгох Ерөнхий сайдын захирамжийг гаргалаа.

Хэлэлцээр есөн зүйлтэй бөгөөд хоёр орны нэгдэн орсон терроризмтой тэмцэх тухай Олон улсын гэрээ хэлэлцээрийн зорилго, зарчим, үзэл санаа, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ерөнхий Ассамблейн баталсан тогтоол шийдвэрийг удирдлага болгосон байна. 

Хэлэлцээрийн хүрээнд терроризмын сэжигтэй этгээд, бүлэглэлийн талаар мэдээлэл солилцох, халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, харилцан мэдээ мэдээлэл солилцох зэрэг тохиролцоонд хүрэх юм.

Манай улс FATF гэх олон улсын байгууллагад 2004 онд элсэж, Терроризмтой тэмцэх хуулийг баталжээ. Гэвч үүнээс хойш мөнгө угаалт, терроризмтой холбоотой нэг ч хэргийг шүүхээр шийдвэрлээгүй байна.