Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь сэдэвт бүс нутгийн дээд хэмжээний бага хурал Улаанбаатарт болж байна.

Энэхүү бүс нутгийн бага хуралд Ази, Европын 180 орчим бодлого тодорхойлогч, иргэний нийгмийн төлөөлөл, манай улсын терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн гишүүд болон хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа юм.

Бага хурлаар терроризмтой тэмцэхэд хэрэгжүүлж буй тэргүүн туршлагаа хуваалцахаас гадна энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд соёл, шашин хоорондын яриа хэлэлцээ, уялдаа холбоог сайжруулж, итгэлцлийг бий болгох, үндэсний бодлого, стратеги, төлөвлөгөө боловсруулахад бүх нийтийн оролцоог хангах талаар хэлэлцэж байна.

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага нь аюулгүй байдалд төвлөрсөн олон улсын Засгийн газар хоорондын хамгийн том байгууллага юм.