Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тэсла компаний гүйцэтгэх захирал Элон Маск өнгөрсөн Бямба гарагаас эхлэн 1500 долларын үнэтэй серфингийн тавцан худалдаалж эхэлжээ.

Тэсла компани эрэгтэй, эмэгтэй малгай, цамц, фудболкоос эхлэн хүүхдэд зориулсан жижиг цахилгаан машин зэрэг төрөл бүрийн бараа борлуулдаг юм.

Тэгвэл шинээр худалдаанд гарсан серфингийн тавцанг нүүрстөрөгчийн шилээр бэхжүүлсэн ба Тэсла компаний сүүлийн үеийн S, X, 3 загварын машинтай төгс зохицох гэнэ. Сайн чанарын серфингийн тавцан ойролцоогоор 700-800 долларын үнэтэй байдаг байна.

Харамсалтай нь уг тавцан 200 ширхэг л үйлдвэрлэгдсэн гэнэ. Бүх хувь нь зарагдаад дуусчихсан ч eBay зэрэг цахим дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм. Гэвч үнэ нь хэд дахин өсч, 2000-5000 долларт хүрсэн гэдгийг санаарай.

Эх сурвалж: Theverge, Techcrunch