Өнгөрсөн долоо хоногт Тэслагийн ажилтан Мартин Трипп нэрээ нууцлан гүйцэтгэх захиралдаа компанийн үйлдвэрийн компьютерын кодод өөрчлөлт оруулж, их хэмжээний мэдээллийг гуравдагч этгээдэд өгснөө хэлсэн юм.

Тэрээр уг компанид 2017 оноос хойш техникч хийсэн байна.

Тэгвэл Мартин Триппыг хууль бусад компаний нууц задруулсан, хэвлэлд худал мэдээлэл тараасан, ажлын үзүүлэлт муу төдийгүй бусад ажилчидтай түрэмгий харьцдаг байсан зэрэг үндэслэлээр нэг сая доллар нэхэмжлэн шүүхэд дуудахаар болсон байна.

Мартин Трипп тушаал ахих хүсэлтэй байсан ч тийм боломж олгоогүй учраас энэ хэргийг хийх болсон гэж тайлбарлажээ.

Тэрээр хэвлэлд, Модель 3 загварын цахилгаан машин зайгүй байтал цоорхой зайтай үйлдвэрлэсэн гэж мэдээлж, машины үйлдвэрлэлээс гардаг хаягдлын хэмжээг ихэсгэж хэлсэн зэрэг худал мэдээлэл тараасан байна. Тэслагийн машин зам дээр явж байхдаа гал авалцсан хэрэг гарч байсан юм.

Мартин Трипп үүнийгээ “компанийн булхайг дэлгэж байна” гэж тайлбарлажээ. Үүнээс гадна тэрээр найзаараа дамжуулан Лхагва гарагийн орой Америкийн Невада мужийн үйлдвэрийг буудахаар очно гэж сүрдүүлсэн байна.

Цагдаагийнхан очиж хэдэн цаг шалгалт хийсэн ч Мартин Трипп ирээгүй гэнэ.

Мөн тэрээр энэ сарын 20-ны орой Тэслагийн гүйцэтгэх захирал Элон Масктай утсаар ярьж, “олон нийт, хөрөнгө оруулагчдад ярьсан худал үгс бүрийг нь илчилнэ” гэжээ.

Эх сурвалж: CNBC, BBC