Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тэсла компани өнгөрсөн улиралд 717 сая долларын алдагдалд орсон гэж орлогын тайландаа дурджээ. Энэ нь тус компаний түүхэн дэх хамгийн том улирлын алдагдал байсан гэнэ.

Гэхдээ борлуулалт нь өнгөрсөн оны мөн үеэс 43 хувиар өсөж, дөрвөн тэрбум долларт хүрсэн байна.  

Тэсла компани өнгөрсөн жилийн долдугаар сараас эхлэн харьцангуй хямд Модель-3 загвараа худалдаанд гаргасан юм. Гэтэл уг загварын үйлдвэрлэл удааширсаар байсан бөгөөд долдугаар сарын сүүлч гэхэд долоо хоногт 5000 машин үйлдвэрлэдэг болно гэх зорилго тавьсан байна.

Тэгвэл гуравдугаар улирлын сүүлээр уг зорилгодоо хүрээд зогсохгүй энэ сарын сүүлч гэхэд долоо хоногт 6000 Модель-3 загварын цахилгаан машин үйлдвэрлэнэ гэж төлөвлөжээ.

Уг загварыг олноор үйлдвэрлэх нь компаний тогтвортой байдалд нэн чухал гэнэ. Тэсла өнгөрсөн улиралд Модель-3 загвараас 18,449 хувийг борлуулсан байна.

Эх сурвалж: NHK, Thehill