Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компаний хувьцаа өнгөрсөн Баасан гарагт 263.24 доллар байсан бол Даваа гарагийн үдээс хойш 285.50 доллар болж найман хувиар өслөө.

Компаний гүйцэтгэх захирал Элон Маск өнгөрсөн Пүрэв гарагт инээдмийн жүжигчин Жое Рогантай хийсэн шууд ярилцлагынхаа үеэр мариухан татсан нь хувьцааны уналтад нөлөөлсөн юм.

Тесла компаний хувьцаа энэ оны эхэн үеэс 14 хувиар буурсан бөгөөд өнгөрсөн сарын долоонд Элон Маск компаниа 420 доллараар хувьчлахыг хүссэн байна.

Элон Маск “Модель 3” загварын машины үйлдвэрлэлтээ хурдасгаж 2025 он гэхэд 9 тэрбум долларын өрнөөс гарахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Yahoo, Cnbc