Тэтгэврийн зээлийг тэглэх Эрдэнэс бонд гарсан ба одоогоор арилжааны банкуудтай 695 тэрбум төгрөгийн гэрээ хийх ажил үлджээ. Ингэснээр ахмадуудын зээлийн зургаан сая хүртэлх төгрөг Цагаан сараас тэглэгдэх юм. 

Мөн тэтгэврийн зээл аваагүй 194 мянган ахмадад тавдугаар сарын нэгнээс үнэт цаас олгох гэнэ. 

Одоогоор Монголбанкнаас тэтгэврийн зээлийг зогсоосон байгаа ба цаашид зээл хэлбэрээр биш хүүгүй, шимтгэлтэй тэтгэврийн урьдчилгаа хэлбэрээр гурван сар хүртэлх хугацаагаар олгох асуудлыг судалж байна. 

Өмнө нь банкуудын тэтгэврийн зээлийн жигнэсэн дундаж хүү 16 хувь байсан юм. Харин Засгийн газраас хүүг зургаан хувь болгохоор шийдвэрлээд байна.