Засгийн газраас тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттай бууруулж, зээлийн хугацааг бүх банкинд 24 хүртэл сар байхаар тогтоох чиглэл өглөө. 

Энэ оны найман сарын байдлаар нийт тэтгэвэр авагчийн 55.7 хувь нь 814 орчим тэрбум төгрөгийн зээлтэй байна. Эдгээр хүмүүс хугацаатай зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 хүртэл сарын хугацаатай авчээ.

Харин 54.5 мянган хүн жилийн 10 хувийн хүүтэй зээл авсан ба нийт зээлдэгчийн 23.6 хувийг эзэлж байна. Засгийн газраас нэгдүгээр сараас арилжааны банкуудтай хамтран 12 сар хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон бууруулсан юм.