Бид тоймлоё, Та унш

2019.07.02 Мягмар                                              27°C  2,657.76  Эрлэг лугаа учирна

Чухлыг тоймлоё 


ЕБС-ийн барилгын 60% нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна 

БСШУСЯ-аас сургууль, цэцэрлэгийн орчны эрсдэлийн судалгааг танилцууллаа. Судалгаанд хамрагдсан улсын сургуулийн 11.9-13.5% нь их эрсдэлтэй, 71-75% нь дунд эрсдэлтэй байна. 

Тэтгэвэртээ гарсан ЕБС-ийн барилгууд 

ЕБС-ийн 60% нь 30-аас дээш жилийн насжилттай байгаа ба нийт барилгын 27% нь 7-9 баллын газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлт гарчээ. Тиймээс салбар яам шинэ сургууль барихаас илүү хуучин сургуулийг засах ажилд хөрөнгө оруулахаар боллоо. 

Тойм 

Энэ жил л гэхэд 38 сургууль 3 ээлжээр хичээллэж байна. Гэвч сүүлийн жилүүдэд гамшгийн эрсдэл 2 дахин нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогдсон юм. Иймд жил бүр анги, танхимын шал, ханыг будах зэргээр урсгал засвар хийх бус барилгын насжилтыг анхаарах цаг нь болсон гэдгийг дээрх судалгаа харууллаа. 


100 айлын замыг засварлаж эхэллээ 

Засвартай холбоотойгоор 32-ын тойргоос Хангай хотхоны уулзвар хүртэлх замыг 7/15 хүртэл хаалаа. Харин Хангай хотхоноос Улсын бүртгэл хүртэлх замыг 7/14-28 хүртэл, Улсын бүртгэлээс 100 айлын уулзвар хүртэлх замыг 7/28-8/15 хүртэл хаана. Зам засварын ажлыг ₮3.5 тэрбумаар гүйцэтгэж байгаа ба явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, дугуйн замтай байна.


Архиар сольсон амь 

Усанд живж, амиа алдсан иргэдийн 90% нь архидан согтуурсан үедээ осолддог гэж ОБЕГ мэдээллээ. Учир нь архи уусан үед голын хүйтэн ус руу ороход бүх биеийн шөрмөс татаж, биеэр цус гүйх нь удааширснаар хөдөлгөөн хийж амжилгүй усанд живдэг байна. Мөн хүүхэд усанд осолдох тохиолдол гарсаар байгаа ба он гарсаар 26 том хүн, 4 хүүхэд усны ослоор энджээ. Иймд сайн сэлдэг байсан ч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.


Хонг Конгийн иргэд дахин жагслаа

Тэд 5 сараас хойш 3 дахь удаагаа Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцэн жагслаа. Энэ удаагийн жагсаалд ихэвчлэн залуус оролцож 3 төв замыг хаасан ба цагдаа нар тэднийг халуун чинжүүтэй шүршигч, бороохой ашиглан тараасан юм. Жагсагчид ялтан шилжүүлэх хуулийг цуцалж, Хонг Конгийн дарга Кэрри Лам огцорч, баривчлагдсан жагсагчдыг суллахыг шаардаж байна. 


Усан сангаас шимэгч хорхой халдварладаг

Усан сан, гол мөрөнд орох, ариутгаагүй сүү, алимны шүүс уух, амьтантай харьцах үед крипто гэх шимэгч хүнд халдварладаг байна. Уг шимэгч нь хлортой усанд 7 хоног амьдардаг ба халдварласан тохиолдолд хөлрөх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Иймд орчноо ус төрөгчийн пероксидоор цэвэрлэх, суулгаж буй хүмүүс хамгийн багадаа 14 хоног усан санд орохгүй байх, малчид гэртээ орохдоо хувцсаа тайлж гараа угаахыг зөвлөж байна.

Таны сонорт


Image result for rain thunder icon Өнөөдөр баруун аймгийн хойд, төв аймгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. 

Сэтгэх цаг


Image result for think icon  Авахад хар, хэрэглэхэд улаан, хаяхад саарал тэр юу вэ? 

/Өмнөх бодлогын хариу: Идэж болохгүй учраас /

Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр