Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой боллоо.

Ингэхдээ нэг сард төлөх шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгийн 10 хувь байхаар тогтоосон байна. Ингэснээр сард 42 мянган төгрөгийг төлөх ба шимтгэлээ хэдэн жилээр нөхөн төлөх нь тухайн иргэний сонголт юм.

Гэхдээ 1995-2019 онд шимтгэл төлж чадаагүй иргэд 2020 оны 12 сарын 31-ний дотор үндсэн болон түр оршин суугаа газрынхаа Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргах ёстой.

Одоогийн байдлаар 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн шимтгэлээ нөхөн төлнө гэсэн судалгаа гарчээ.