Алдарт “The HU” хамтлагийнхан Австрали Улсад хөл, хорионд ороод хоёр сар болж байгаа юм. Тэд эх орон руу гаа буцах хүсэлтийг Улсын онцгой комисст удаа дараа гаргасан байна. Гэвч одоог хүртэл ямар нэгэн хариу ирээгүй тухай хамтлагийн продюссер Б.Дашдондог ярьжээ.  Тэрээр “Улсын онцгой комиссоос “Наад хүмүүс чинь өвчтэй биш шүү дээ” гэж яриад байна. Гэтэл “The HU” бол Монгол улсыг дэлхийд сурталчилж байгаа ганц рок хамтлаг. Энэ бол Монголын үндэсний баялаг болж явах ёстой юм. Тэгэхээр Монгол Улс дэлхийд танигдсан ганц баялгаа зүгээр гаргуунд нь гаргаад хаяж болохгүй  биз дээ” гэсэн мэдээлэл өгч байна.  Түүчлэн хамтлагийн залуус Австрали улсын “Airbnb” сүлжээний хямд байранд байрлаж байгаа тухайгаа “Billboard” сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.


Эх сурвалж:www.udriintoim.mn М.Өнөр