Монголын рок хөгжмийн The Hu хамтлагийн The gereg цомог Биллбоардын шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Ингэснээр тус жагсаалтыг тэргүүлсэн анхны Монгол уран бүтээлчид болж байна. 

Харин жагсаалтын 2-5-р байранд Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн цомгууд бичигджээ. 

Монголын үндэсний хөгжмийг рок урсгалтай хослуулан Хүнни рок гэх шинэ урсгалыг хөгжүүлж буй The Hu хамтлаг энэ сарын 13-нд анхны The gereg цомогоо гаргасан юм. 

Тус цомогт багтсан Wolf Totem дуу өнгөрсөн дөрөвдүгээр сард Биллбоардын шилдэг дижитал борлуулалттай хард рок дууны жагсаалтыг тэргүүлсэн бол Yuve Yuve Yu дуу нь долдугаар байранд бичигджээ. Мөн Wolf Totem дуу шилдэг рок дууны жагсаалтад 22-т бичигдсэн байна.