Монголын үндэсний хэв маягийг шингээн Хүннү рок урсгалаар уран бүтээл туурвидаг THE HU хамтлаг Европын 23 хотоор аялан тоглолт хийж байгаа юм.

Тэгвэл тус хамтлагийн Их Британид хийх тоглолт өнөөдрөөс эхэллээ. Энэхүү тоглотын өмнө Британид суугаа Элчин сайд Н.Тулга THE HU хамтлагийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар Британийн хөгжмийн ертөнцөд мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлагыг ЭСЯ-нд зохион байгуулсан байна.

Энэхүү арга хэмжээнд BBC, Daily Telegraph, Classic Rock, Freelance, Forbes, Меtro, Record Collector зэрэг Британийн 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй төлөөлөгчид ирж, хамтлагийн уран бүтээл болон Монгол хөгжмийн талаар чөлөөт яриа өрнүүлжээ.

THE HU хамтлагийн Европт хийх аялан тоглолт ирэх долдугаар сарын зургааныг хүртэл үргэлжлэх бөгөөд Их Британийн Лондон, Манчестер, Брайтон, Гласгов, Бристол зэрэг зургаан хотод тоглолтоо хийх юм.

Харин тус хамтлагийн тоглолтыг үзэх хүсэлтэй тус улсад суугаа Монголчууд болон Британчууд олон байгаа ба тоглолтын тасалбар нь хэдийн зарагдаж дууссан байна. THE HU хамтлаг гадаад дахь аялан тоглолтынхоо гарааг  энэ сарын долоонд Германы Берлинд зохиогдсон Rock am Ring рок фестивалиас эхлүүлсэн юм.

Rock am Ring фестивальд оролцсон THE HU хамтлагийн бичлэг:

Festival ROCK am RING 2019 - Live and Now

THE HU - LIVE NOW - ROCK AM RING 2019

Posted by Roadie Metal, A Voz do Rock on Saturday, June 8, 2019