Алдарт гольфчин Тайгер Вүдс, түүний найз бүсгүй Эрика Хермэн нарыг Вүдсийн рестораны ажилтны үхэлд буруутган шүүхэд өгчээ. Вүдс Жупитер рестораны бартендер Николас Иммесбергер өнгөрсөн 12-р сарын 10-нд осолд орж амиа алдсан байна.

Тэрээр ресторанаасаа согтуу гараад машинаа жолоодсоноор осолд оржээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр түүний цусанд зөвшөөрөгдөх хэмжээнээс гурав дахин их архи илэрсэн ба 90 км цагийн хурдны хязгаартай замд 112 км-ын хурдтай явж байсан нь тогтоогдсон байна.

Талийгаачийн эцэг эхийн хэлснээр Иммесбергер архинд донтох өвчтэй байсан бөгөөд 11 сард архины хамааралтай осолд орж байжээ. Гэвч Вүдс, Хермэн нар хүүтэй хамт архи уудаг байснаас гадна осол гардаг өдөр согтуугаар машин барихыг нь хориглоогүй гэх гомдол мэдүүлж 15 мянган долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн байна.

Америкийн Архи, согтууруулах ундааны хуулийн дагуу Вүдс рестораны эзний хувьд болон архины хамааралтай хүнд архи хэтрүүлэн хэрэглүүлсэн гэх үндэслэлээр хариуцлага хүлээх магадлалтай юм.

Эх сурвалж: USA Today, CNN