Зохион бүтээгч Ричард Браунинг бодит амьдрал дээр тийрэлтэт өмсгөл бүтээх ажлыг 2016 оноос хойш эхэлжээ. Тэрээр 2017 онд өмсгөлөө бүтээхийн тулд Гравити Индустрис байгууллагыг байгуулж, 53 км/цагийн хурдтай ниссэн байна.

Ийнхүү тэрээр сүүлийн хоёр жил тийрэлтэт өмсгөлөө сайжруулснаар 2019 оны 12 сард 137 км/цагийн хурдтай задгай далай дээгүүр хамгаалах хэрэгсэлгүйгээр нисжээ. 

Дээшээ хөөрөх болон агаарт тогтохын тулд хэрэглэдэг хөдөлгүүр нь нуруун дээр байрладаг ба гаран дээрх хөдөлгүүрийг эргэлт болон тэнцвэр олоход ашигладаг байна. Мөн өмсгөлийн тийрэлтэт хүчийг удирдах төхөөрөмж суурилуулсан бөгөөд үүнийг ашиглан огцом эргэлт хийх боломжтой юм. Харин далбаа маягийн өмд нь урагшаа хөдлөхөд тусалдаг байна. 

Ричард Браунингийн дараагийн зорилго нь тийрэлтэт өмсгөлтэй тамирчдын уралдаан зохиох гэнэ. Энэхүү өмсгөлд хүмүүс маш амархан дасдаг учир удахгүй тэмцээн зохиох боломжтой гэжээ.

Эх сурвалж: Wired

А.Санжаанамсан