Видео хуваалцдаг Хятадын ТикТок аппликейшн Засгийн газартайгаа холбоотой материалд хяналт тавьсан талаар The Guardian сонин нийтлэлээ. Нийтлэлд бичсэнээр Тиананмэний талбайн бослого, Төвдийн тусгаар тогтнол, шашны Фалун Гонг бүлэг, Хонг Конгийн жагсаалтай холбоотой материалд хориг тавьсан байна. 

Ингэхдээ тухайн бичлэгийг шууд устгах болон нийтэлсэн хэрэглэгчид нь мэдэгдэлгүй зөвхөн өөрт нь харагддаг болгон өөрчилжээ. 

Тус аппликейшний журамд зааснаар Хятадын засгийн газартай холбоотой мэдээллийг ийнхүү хязгаарласан нь үзэн ядалт, шашны асуудлыг нийгмийн сүлжээтэй хольж хутгахгүй байх зорилготой гэнэ.  

Bytedance компани 2016 онд богино хугацааны видео нийтэлдэг ТикТок аппликейшнийг бүтээсэн бөгөөд удалгүй 100 сая хэрэглэгчтэй болжээ. Энэ оны эхний байдлаар тус аппликейшныг хагас тэрбум хүн хэрэглэж байгаагийн 40 хувь нь гадны иргэд аж. 

Эх сурвалж: BBC, The guardian