Титаник хөлгийг мөсөн уул мөргөхөөс живэх хүртэл хоёр цаг тасралтгүй хөгжим тоглосон хөгжимчдийн талаар ном зохиол, кинон дээр гардаг. Амьд үлдсэн зарим зорчигчдын хэлснээр Титаник живж эхлэхэд хөгжимчид хөгжмөө тоглохоо больсон гэдэг. Гэхдээ судлаачид болон бусад зорчигчид хөлөг живэх хүртэл хөгжмийн аяз сонсож байсан талаараа дурсаж байжээ. 

Титаникийн хөгжимчид хамгийн сүүлд Бурхан чамд ойрхон байна, Намар гэх Христийн магтаал дуу тоглосон гэж зарим судлаачид үздэг юм. Мөн амьд үлдсэн зарим зорчигчид болон хөлгийн ажилчид Lead, Kindly Light, Aughton зэрэг магтаал дуунуудыг сонссон гэдгээ ярьж байжээ. 

Гэхдээ хөгжимчид яг ямар бүтээл тоглож байсан нь нууц хэвээр үйлдсэн ч зарим хөгжим судлаачдын хэлснээр тэд цоглог хэмнэлтэй ая тоглож байсан ба энэ нь зорчигчдыг тайвширахад тус болсон байна. 

Английн Шеффельдийн их сургуулийн хөгжмийн сэтгэл судлаач, доктор Никки Диббений хэлж буйгаар хөгжим хүний өвдөлтийн мэдрэмжийг бууруулдаг гэнэ. 

Иймд Титаникийн хөгжимчдийн тоглож байсан хөгжмүүд зорчигчдын сэтгэл зүйг дэмжиж хүмүүсийн уйлах, хашхирах дууг намдааж байсан гэж Диббен үзэж байна. 

Collier’s Weekly сонинд 1912 оны тавдугаар сарын дөрвөнд нийтэлснээр нэгдүгээр зэрэглэлийн зорчигчид оройн хоолны дараа кофе уунгаа хөгжимчдийг сонсдог байжээ.

Зарим зорчигчдод хөгжимчдийн тоглосон Ричард Уогнерийн уран бүтээлүүд таалагдаагүй бол бусад нь хийлийн аялгууны талаар гомдоллож байсан юм. Гэхдээ л хөлгийн хамгийн чухал хэсэг нь хөгжимчид байсан гэж тус сонинд бичжээ. 

Уг нийтлэлээс 10 хоногийн дараа Титаник хөлөг мөсөн уул мөргөсөн бөгөөд энэ үеэр хийлч Жон Лоу Хум өөрийн найз, үйлчлэгч Виолет Жессоптой тааралдахдаа, “Би хүмүүсийг бага ч гэсэн баясгах ая тоглох гэж байгаа” гэж хэлсэн байна. 

Эх сурвалж: History on the net, BBC