Бид тоймлоё, Та унш

2019.08.09 Баасан                                             19°C  2,665.94  Өвчин өчүүхэн ирнэ

Чухлыг тоймлоё 


Төрийн ордны зүүн талд зоорь илэрлээ

Мэри Стопс эмнэлгийн залгаа хашаан дотор 6х8 харьцаатай чулуун ханатай
зоорьтой төстэй зүйл илэрлээ. Тухайн хэсгийн газар борооны усанд идэгдэн цөмөрснөөр зоорийг илрүүлсэн байна.

Ямар учиртай зоорь вэ? 

Эртний соёлын өв байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзсэн. Харин албан бус эх сурвалжууд нууц хонгил, эртний хотын туурь гэх таамаглалыг дэвшүүлээд байна. Одоогоор Соёлын өвийн газрын мэргэжилтнүүд судалгаа хийж байгаа ба зоорь дотор метр гарангийн гүнзгий ус тогтжээ.

Нууц хонгил гэсэн үнэн үү? 
Худал. Анх үргэлжилсэн урт суваг байж магадгүй гэж таамаглаж байсан боловч урьдчилсан үзлэгээр зоорь маягийн зүйл гэдгийг тогтоосон. Тухайн газар нь төлбөртэй зогсоол бөгөөд ARB mongolia гэх компани эзэмшдэг юм.


Фэйсбүүкээр мөнгө залилагчдыг баривчиллаа

ЦЕГ-аас мөнгөө залилуулсан гэх гомдлын дагуу шалгалт явуулж, фэйсбүүкээр мөнгө залилдаг 19-20 насны 5 залууг баривчиллаа. Сүүлийн үед залилангийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа юм. Иймд танихгүй хүн рүү мөнгө шилжүүлэхгүй, зээл авахын тулд урьдчилгаа төлөхгүй байж, онлайн худалдаа хийхдээ байгууллага болон найдвартай данс руу шилжүүлэхийг зөвлөж байна.


Байгалийн түүх болон Үлэг гүрвэлийн музейг нэгтгэлээ 

Үзмэрүүдийг Үлэг гүрвэлийн музейд 09:00-18:00 цагт үзүүлж байгаа ба Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийг хараахан дэлгээгүй байна. Зуны улиралтай холбоотойгоор жуулчдын тоо өсөж Үлэг гүрвэлийн музейг өдөрт 200-300 гадаадын иргэн үзэж байгаа юм. Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн аманд барихаар болсон ч хэзээнээс гэдэг нь тодорхойгүй байна. 


Пакистан Энэтхэгээс худалдааны харилцаагаа тасаллаа

Пакистаны ЗГ Энэтхэгтэй хийх худалдаагаа зогсоон, агаарын хилээ хааж, комиссарыг нь улсаасаа хөөлөө. Учир нь Энэтхэгийн парламент 8/6-нд Пакистантай эзэмшлийн маргаантай байдаг Кашмир мужийн өөрийн эзэмшлийн хэсгийн статусыг өөрчлөх шийдвэр гаргасан юм. Гэвч Пакистаны тал үүнийг хууль бус шийдвэр гэж үзэн армиа бэлэн байдал байхыг сануулсан байна. Кашмир муж нь 70 гаруй жилийн турш 2 орны маргааны бүс байсан ба дэлхийн хамгийн аюултай газрын 1-т тооцогддог юм.


Хятадыг чиглэсэн ээлжит хориг

Америкийн ЗГ дотоодын агентлагуудыг Хятадын технологийн компанитай худалдаа хийхийг хориглолоо. Ингэснээр Хуавей, ZTE, Хитера, Ханзоу Хиквишион, Дахуа зэрэг компаниуд хоригт өртөж байна. Америкийн тал эдгээр компаниуд бүтээгдэхүүнээрээ дамжуулан худалдааны нууцыг ЗГ-таа өгдөг гэж үзсэн ба хориг 2020/8 сар хүртэл үргэлжилнэ.

Таны сонорт


Image result for lamp icon Өнөөдөр СБД, ЧД, ХУД, СХД-ийн зарим газраар цахилгаан хязгаарлана. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр