Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдэлээс сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга захирамж гаргалаа. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын нэгэн хүртэл түр хугацаагаар зогсоохоор боллоо.

Мөн энэ хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газрууд 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгожээ.

Томуугийн вирусийн халдварын тархалт сар шинийн баяртай холбоотойгоор ихсэх хандлагатай байгаа тул бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, улирлын байдалд тохируулан хувцаслах, амин дэмтэй хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвшихийг уриалсан байна.

Сануулбал, манай улсад А хүрээний H1N1 вирус дэгдэж, улсын хэмжээнд долоон хүн нас бараад байна.