Олимпын эрх олгох хэд хэдэн тэмцээнүүд цуцлагдсан боловч долдугаар сарын 24-нд эхлэх Токио-2020 олимп төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Японы ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ.

Тэрээр, "Бид халдварын тархалтыг амжилттай давж, ямар нэгэн асуудалгүй олимпыг зохион байгуулах болно" гэжээ. 

Мөн Олон улсын олимпын хороо ч олимпын наадмыг цуцлахгүй гэж мэдэгдэж байгаа юм. 

Гэхдээ олимпын бамбарыг дамжуулах, нээлтийн тоглолт зэрэг чухал арга хэмжээний үеэр хяналтыг сайжруулах гэнэ. 

Эрх олгох хойшлогдсон тэмцээнүүдийн тухайд эхнээс нь өөр газар зохион байгуулж байна. 

Японд өнөөдрийн байдлаар коронавирусийн 1463 тохиолдол бүртгэгдэж, 28 хүн нас баржээ. 

Эх сурвалж:  CNN, Olympic