Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Токио-2020 олимпод оролцох багийн ахлагч Б.Баттүшиг Япон улсаас манай улсад суугаа онц элчин сайд, ноён Такаока Масатотай уулзлаа.

Уулзалтаар хоёр орны спортын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Мөн энэ үеэр Токио-2020 олимпийн наадмын үеэр Токио хотноо Монголын соёл, ёс заншил, спорт, олимпизмийн түүхэн замналыг нийтэд сурталчлах Mongolia House байгуулан ажиллахыг дурдаж, энэ санаачлагыг дэмжиж ажиллахыг элчин сайдаас хүссэн байна.

Дашрамд дурдахад, манай улсаас Токиогийн олимпод оролцох анхны эрхийг Ц.Анударь 10 метрийн хийн гар бууны төрлөөр, хоёр дахь эрхийг эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн төрөлд ОУХМ Э.Даваахүү нар аваад байгаа юм.

Зураг: МҮОХ