Токио 2020 олимпын наадмыг зохион байгуулах шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэн нээлтээ хийлээ. Нээлтэд Японы ерөнхий сайд Шинзо Абэ, барилгын төслийн архитектур Кенжо Кума зэрэг эрхмүүд оролцсон байна. 

Уг цэнгэлдэх хүрээлэн 68 мянган хүний суудалтай ба 157 тэрбум иений өртгөөр баригдсан юм. Цэнгэлдэх хүрээлэнд олимпын наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа, хөлбөмбөг зэрэг хэд хэдэн талбайн тэмцээнийг зохион байгуулна. 

Байгалийн гаралтай материал ашигладаг гэдгээрээ алдартай архитектур Кума цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг Японы эртний сүмээс санаа авсан ба гурван хэсэг суудал, ган болон сараалжин модон дээвэр хийсэн байна. Уг барилгыг Японы 47 мужийн модоор хийсэн бөгөөд 1980 гаруй куб.м банз ашиглажээ. 

Олимпыг зохион байгуулагчид анх 2015 онд талийгаач, архитектур Заха Хадидын орчин үеийн загварыг сонгосон юм. Гэвч энэ нь зарим албаныханд таалагдаагүй ба архитектур Хадид нас барснаар 65 настай Кумагийн төслийг хэрэгжүүлж эхэлжээ.  

Үндэсний цэнгэлдэх хүрээлэнг ирэх Бямба гарагт олонд нээлттэй болгох ба Ямайкийн богино зайн гүйлтийн тамирчин асан Усайн Болтын оролцож буй үйл ажиллагааг зохион байгуулах юм. 

Улмаар олимпоос өмнө хэд хэдэн туршилтын үйл ажиллагаа зохиох бөгөөд олимпын дараа Японы хөлбөмбөг, рагбигийн багийнхны мэдэлд шилжүүлэх гэнэ. 

Эх сурвалж: CNN, Time