Хэт халалтаас сэргийлэх үүднээс ирэх жил болох Токиогийн олимпын цэнгэлдэх хүрээлэнд хуванцар савтай ундаа авч орохыг Олимп зохион байгуулах хорооноос зөвшөөрлөө. Ингэхдээ тухайн үзэгчдийн ундаанаас дээж авч тодорхой хэмжээнээс хэтрээгүй, аюулгүй гэж үзсэн тохиолдолд дотогш нэвтрүүлэх юм.

Токиогийн олимп 7-8 сарын хооронд зохиогдох ба энэ үед цаг агаар маш өндөр халдаг учир наадмын зохион байгуулагчид үзэгчдийн эрүүл мэндийг хэвийн байлгах тал дээр анхаарч ажиллаж байна.

Өмнөх олимпын наадмуудад террорист үйл ажиллагаанаас сэргийлэх үүднээс цэнгэлдэх хүрээлэнд хуванцар савтай ундаа оруулахыг хориглодог байжээ.

Мөн ирэх оны олимпын албан ёсны хамтран зохион байгуулагчаар Гүүгл компаний Япон дахь салбар ажиллахаар боллоо. Ингэснээр тус олимпын ерөнхий ивээн тэтгэгчээр 15,  ивээн тэтгэгчээр 32, хамтран зохион байгуулагчаар 17 дотоодын компани ажиллахаар болжээ.

Эх сурвалж: Xinhua, Inside sport