Ирэх жил Японд хэт халалт болсноос үүдэн Токиогийн олимпын наадмын марафон, спорт алхааны төрлүүдийг нийслэлээс 800 км зайд байрлах Саппоро хотод явуулахаар болжээ. 

Үүнээс гадна олимпын үеэр хэт халалтаас сэргийлэхийн тулд олон газар сүүдэр гаргаж, ус цацах зэрэг арга хэмжээ авах гэнэ. Саппоро хот нь зундаа Токиогоос зургаа хүртэлх градусаар сэрүүн байдаг байна. 

Ирэх жилийн зун Японд хэт халалт болох төлөвтэй байгаа ба үүнтэй холбоотойгоор олимпын тэмцээнд хэд хэдэн өөрчлөлт оржээ. Тухайлбал, холын зайн уралдааныг оройн цагаар, марафон, спорт алхааны төрлийн тэмцээнийг өглөө эрт эхлүүлэх юм. 

Мөн рагбигийн тоглолтыг үд дундаас өмнө дуусгах ба уулын дугуйн уралдааны эхлэх цагийг 15:00 болгон өөрчилжээ. 

Эх сурвалж: The guardian, BBC