Ирэх онд болох Токиогийн олимпын медалийг гар утас, жижиг цахилгаан барааны 80 мянган тонн хаягдлаар хийж дуусгалаа. Үүнээс 32 кг алт, 3500 кг мөнгө, 2200 кг хүрэл гарган авчээ. 

Тус улсад 2017 оноос хойш хуучин цахилгаан бараагаа хандивлах аян явагдсан ба иргэд олимпын бэлтгэлд зургаан сая гар утас хандивласан байна. 

Токио 2020 олимп болон паралимпын үеэр нийт 5000 мянган медалийг тамирчдад гардуулах юм. 

Өмнөх жилийн олимпын наадмуудад олон бүтээн байгуулалт хийгдсэн ч дараа нь хоосон цэнгэлдэх хүрээлэнгүүд л үлддэг. Харин Токиогийн олимпод электрон барааг дахин боловсруулж ашигласан зэргээр байгальд ээлтэй, ирээдүйтэй бүтээн байгуулалтууд хийгдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. 

Эх сурвалж: USA today, Olympics