Японы томоохон сүлжээ дэлгүүрүүд энэ онд болох Рэгбигийн ДАШТ, 2020 оны Токиогийн олимпыг угтан порно сэтгүүл худалдаалахаа болих гэнэ.

Япон даяар 20 мянган салбартай 7-Eleven, 14 мянган салбартай Lawson Inc дэлгүүр үйлчлүүлэгчдэд таатай орчин бүрдүүлэхийн тулд уг шийдвэрийг гаргасан байна.

Тус улсын 24 цагийн сүлжээ дэлгүүрүүд халуун уух зүйл, хөлдөөсөн хоол, солих цамц зэрэг бүх төрлийн барааг худалдаалдаг юм. Харин порно сэтгүүлүүдийг дэлгүүрийн өмнөх тавиурын доод талын эгнээнд тавьдаг бөгөөд энэ нь заримдаа үйлчлүүлэгчдийг тавгүйтүүлдэг гэнэ.

7-Eleven дэлгүүрийн мэдээлснээр порно сэтгүүл нийт орлогын нэг хувийг бүрдүүлдэг бөгөөд цаашид хүний нүдэнд өртөхөөргүй газар худалдаалж магадгүй юм.

Эх сурвалж: BBC, Telegraph