Бид тоймлоё, Та унш

2020.03.06 Баасан                                           -1°C  2,763.69  Эрхтэн хурц болно

Чухлыг тоймлоё 


Тусгаарлагдсан иргэдээ томоотой байя!

Гадаадад зорчсон иргэд хаагуур явснаа нуух, онгоцны буудал дээрээс зугтах, тусгаарлагдсан иргэд бусдыгаа турхирах тохиолдол гарсаар байна. Иймд зөрчил гаргасан иргэний шинжилгээний хариу сөрөг гармагц хуулийн хариуцлага тооцно гэж ЭМЯ-аас мэдэгдлээ.

Тэд ямар зөрчил гаргасан бэ?

Хөвсгөлийн харьяат сувилагч Б бусдыг турхирч, тусгаарлах байрнаас гарахын тулд жагсаал хийхийг уриалсан. Мөн зарим нь тусдаа ариун цэврийн өрөө, шүршүүр шаардаж, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан иргэд архи уусан байна.

Тойм 

Манай улсад коронавирус бүртгэгдээгүй ч 469 тохиолдлыг тусгаарлаад байна. Өчигдрийн байдлаар халдвар 79 улсад бүртгэгдсэн ба коронавирусийн дархлаатай 1 ч хүн байхгүй гэж ДЭМБ мэдэгдлээ. 


Анги дэвших болон улсын шалгалт авахгүй 

Ингэснээр шалгалтын дүнг 4-р улирлын үнэлгээгээр тооцно. Харин ЭЕШ-ыг 6/8-11 зохион байгуулах ба цахим бүртгэл 4/15 хүртэл явагдаж байна. Энэ жил хөл хорио тогтоож, хичээл завсардсан учир үзсэн агуулгын хүрээнд ЭЕШ-ыг авна. 


Дэлхийг чиглэх солир  

OR2 гэх 4 км өргөн солир 31 мянган км/ц хурдтай дэлхийг чиглэж байгаа ба 4/29-нд хамгийн ойр ирнэ гэж НАСА мэдээллээ. Тус солир дэлхийгээс 1.6 сая км зайтай зөрөх бөгөөд таталцлаас болж солирын зам өөрчлөгдөх магадлалтай байна. Сансар судлаачдын тооцоолсноор 1 км өргөн солир дэлхийг сүйрүүлэх чадвартай гэнэ.


Калифорнид онц байдал зарлалаа 

Учир нь, Америкт 159 хүн коронавирусээр халдварласны 59 нь Калифорнид байгаа ба нийт 11 хүн нас баржээ. Иймд онц байдал зарлаж, вирусийн эсрэг $8.3 тэрбумыг төсөвлөсөн юм. Дэлхий даяар 95480 хүн халдварлаж, 3285 нь нас барж, 53688 нь эдгэрээд байна.


Блүүмберг нэрээ татаж, Байденыг дэмжихийг уриаллаа

Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас Майкл Блүүмберг нэрээ татлаа. Тэрээр нэр дэвших ажилд ойролцоогоор $188 саяыг зарцуулсан бөгөөд Жое Байден л Трампыг ялна гэжээ. Трампын өрсөлдөгч 7 сард тодорхой болох ба сонгууль 11 сард болно. 

Таны сонорт


Ням гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр