Нийслэлийн хэмжээнд энэ сарын 07-ны байдлаар амбулаторийн 57.508 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4136 тохиолдол оношлогдсон байна. Энэ нь нийт үзлэгийн 7.2 хувийг эзэлж байгаа ба нийт өвчлөгсдийн 76.8 хувь нь 0-9 насныхан гэнэ.

Үүнээс үүдэн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 42 хувиар нэмэгдсэн бөгөөд салбар яамнаас 695 ор нэмсэн байна. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчтэй 1672 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Ханиад томуугийн дэгдэлттэй холбоотойгоор дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинет уртасгасан цагаар буюу ажлын өдрүүдэд 17:00-22:00, Ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүд Бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд ажиллахаар болжээ.