Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар амбулаторийн 83.240 үзлэг хийгдсэнээс 3527 нь томуу, томуу төст өвчтэй оношлогджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Нийт өвчлөгсдийн 83.7 хувийг 0-9 насныхан эзэлж байгаа ба шинээр хэвтсэн өвчтөний 47.5 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна. 

Амьсгалын замын цочмог халдварт өвчний үед халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх шинж тэмдэг илэрдэг бөгөөд манай улсад 12-2 сард уг өвчлөлийн оргил үе байдаг.