АТГ-аас Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу энэ онд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын ХОМ-ийн хураангуйг цахим сүлжээнд байршуулж, олон нийтэд нээлттэй хүргэж байгаа юм.

Үүний дагуу энэ сарын 19-нд Ерөнхий сайд, Шадар сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний нийт 41 байгууллагын 17.600 гаруй мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршууллаа.

Цаашид батлагдсан хуваарийн дагуу нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, зарим яам, агентлагийн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулахаар ажиллаж байна.

Дашрамд дурдахад,өнгөрсөн сард төрийн өндөр болон түүнтэй адилтгах 280 гаруй албан тушаалтнуудын ХОМ-ыг шинэчлэн гаргажээ. Мөн энэ жил улсын хэмжээнд мэдүүлэг гаргавал зохих 40.800 орчим албан тушаалтан байгаа юм.