Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж, бүх шатны төрийн албан хаагчдыг мөрийтэй тоглоом, казино тоглохыг хориглолоо. Учир нь төрийн албан хаагчид Казино тоглох замаар авлигал, хээл хахууль, бусдын нөлөөнд автах болсон байна.

Мөн манай улсын төрийн албан хаагчдын цалин хүрэхгүй байхад өндөр албан тушаалтнууд казинод тоглох явдал дээгүүрт бичигдэж байгааг олон улсын хэвлэлүүд онцолсон гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Тиймээс төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, мөн Орос, Хятад, Солонгос, Герман, Япон, Филиппин зэрэг улсын төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг харьцуулан судалсны үндсэн дээр дээрх шийдвэрийг байна. Уг шийдвэрийн хэрэгжилт болон биелэлтийг нь улирал бүрт шалгах гэнэ.

Хэрэв төрийн албан хаагч, УИХ-ын гишүүн, сайд нар аль нэг улсад казино тоглож байгаа мэдээлэл ирж, тэр нь батлагдвал албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах гэнэ. Мөн зургаан сарын дотор тус журмын хэрэгжилт муу байвал хуулийн төсөл санаачлахаар болжээ.

Манай улсад 192475 төрийн албан хаагч байгаагийн 3430 төрийн улс төр, 18952 төрийн захиргааны албан хаагч байна.