Монгол төрийн сүр хүч, бэлгэ тэмдэг болсон төрийн далбааны өдрийг тохиолдуулан Монгол улсын зэвсэгт хүчний анги, салбар бүрэлдэхүүн Чингисийн талбайд парад зохион байгууллаа.

Хүндэтгэлийн ёслолд ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төрийн түшээд оролцлоо.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 онд баталж, жил бүрийн долдугаар сарын 10-нд улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэдэг уламжлалтай.