Төв аймгийн Баянцогт сумаас зүүн урд зүгт таван км-т орших Өлийн хөтөл гэх газарт өчигдрийн 23:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар 00:00 цагт ирүүлсэн байна. Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй ба иргэдэд чичирхийлэл мэдрэгджээ.

Сүүлийн жилүүдэд манай улсын нутаг дэвсгэрт газар хөдлөлт ихсэж, гамшгийн эрсдэл хоёр дахин нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогдсон юм.

Мөн хүн амын 86 хувь нь 7-9 баллын газар хөдлөлтийн бүсэд амьдарч байгаа ба он гарсаар 261 газар хөдлөлт болжээ.