Жил бүрийн гуравдугаар сараас эхлэн хэрэглэгчдийн цахилгааны аюулгүй байдлыг хангах зорилгоор урсгал засварын ажлыг эхлүүлдэг. Энэ хүрээнд дүүрэг хороогоор хэсэгчлэн цахилгаан хязгаарладаг ба өнөөдөр нэг аймагт цахилгаан хязгаарлана.

Цахилгааны хязгаарлалт хийхээс өмнө УБЦТС-ын сайт болон гэрээнд бүртгэлтэй хэрэглэгчдийн утасны дугаарт мессеж илгээдэг юм.

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх өнөөдрийн хуваарь:

14/IY Төв аймаг 09:00-14:00 Баянхангай сумын ЗДТГ, Цэцэрлэг, Соёлын төв, Мобиком, Скайтел, Нина гүнийн худаг, Буга өндөр, Батсайхан блок, Уран тогоо, Ундрам гуанзууд болон эдгээрийн ойр орчмоор
14:00-18:00 Баянхангай сумын Цагдаагийн пост, Цайз түүхий эдийн цэг, Мөнх ундарга, Цагаан хайрхан, Чоно харайх, Хөвсгөл, Хан Хэнтий зоогийн газрууд, Зочин бууз, Өег бууз, Жавхлан гүнийн худаг, Идэр гол, Таны дэлгүүр, Цайдам бүлэг, Өндөр ээж дугуй засвар, Гэр хороолол