Шүдлэн насны морьдын уралдаан барианд орлоо. Энэ жилийн наадамд 200 гаруй шүдлэн 15 км-т уралдсан юм. Тодруулбал, 

  1. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хар үрээ
  2. Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хар үрээ
  3. Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Г.Баттулгын зээрд халсан үрээ 
  4. Улсын алдарт уяач Б.Баярдоржийн хар үрээ 
  5. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат н.Амгаланбаатарын хээр алаг үрээ айргийн тавд хурдаллаа. 

Г.Баттулгын зээрд халзан үрээ өнгөлж явсан боловч унаж явсан хүүхэд нь мориноосоо унаснаас болж гуравт хурдаллаа. Энэ жилийн шүдлэнгийн уралдааны үеэр барианы зурхай орчимд хоёр хүүхэд, уралдааны замд дөрвөн хүүхэд мориноосоо унажээ. Хурдан морины салбар комиссын мэдээлснээр хүүхдүүд бэртэж гэмтээгүй байна. 

Сануулбал, өнгөрсөн жил 160 гаруй шүдлэн мордож, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайгийн бор үрээ түрүүлсэн юм.