Хятадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн явцыг эрчимжүүлэх гэнэ.

Харин буцалтгүй тусламжаар хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах, 1008 айлын орон сууцны хороолол барих, 2018-2020 онд хэрэгжүүлэх төсөл зэргийг түргэвчлэхээр болжээ.

Сонирхуулбал, Монгол Хятадын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум долларт хүргэхээр тохиролцсон юм.

Үүний тулд худалдааны бүтцээ шинэчлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх, боомтын хүчин чадлыг сайжруулах, худалдааны хориг саадыг арилгах, ХАА-н бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.