Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжид энэ сарын 17-нд осол гарч дөрвөн ажилтан хийнд хордон харамсалтайгаар амиа алдсан юм.

Үүнтэй холбогдуулан хотын дарга С.Амарсайхан амиа алдсан дөрвөн ажилтны ар гэрийнхэнтэй уулзаж, тус бүрт нь хоёр өрөө байр, 36 сарын цалингийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн гэдгээ мэдэгдлээ.

Мөн ослын дараа Төв цэвэрлэх байгууламж дээр очиж, ослын нөхцөл байдалтай танилцан Хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг томилон ажиллуулж байна.

Төв цэвэрлэхэд амиа алдсан иргэд 30-35 насны залуучууд байсан бөгөөд эдгээр хүмүүсээс гадна ослын үеэр хордсон таван ажилтан цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.