Энэ сарын 25-нд төвийн аймгийн зарим газар, говийн аймгийн зүүн хэсгээр, 27-нд төвийн аймгийн зарим газраар, 28-нд баруун аймгийн хойд хэсэг, зүүн аймгийн зарим газраар хур тунадас орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Салхи 25-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 28-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсэж шороон шуурга шуурах төлөвтэй байна.  

Харин Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх юм.

Мөн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, 27-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.