Уулзалтаар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас манай улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Жьюзеппе Кросети ажлаа авснаас хойших анхны айлчлалаа манай улсад хийж байгаа юм.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хувьд НҮБ-ын төрөлжсөн, олон улсын мэргэжлийн байгууллага бөгөөд манай улсад хоёр төслийн судалгааг амжилттай хийж, холбогдох зөвлөмжийг гаргаад байна.

Тус байгууллагатай цаашид Дотоодын шилжилт хөдөлгөөнийг удирдах нь төслийн хүрээнд хөдөө орон нутаг дахь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шилжилт хөдөлгөөний менежментийг бэхжүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах чиглэлээр хамтарч ажиллахаар болжээ.