Тоёота Мотор корпорац автомат тоормосны системгүй Приус, Акуа маркийн машины хуучин загваруудад зориулсан ослоос сэргийлэх төхөөрөмж худалдаалж эхэллээ.

Уг төхөөрөмж нь биетийг гурван метрийн зайнаас мэдэрч жолооч тоормосоо андуурч гишгэсэн тохиолдолд машиныг зогсоодог байна. Мөн ухрах араанд хийсэн үед таван км/цагаас дээш хурд авбал ижил арга хэмжээ авдаг гэнэ.

Төхөөрөмжийн үнэ 490 доллар. Мөн үүн дээр суурилуулалтын нэмэгдэх бөгөөд Тоёота компани сард 2500 ширхэгийг борлуулахаар төлөвлөсөн байна.

Японы үндэсний цагдаагийн газрын судалгаагаар өнгөрсөн жил 75-аас дээш насны жолоочдын 6.2 хувь нь тоормосоо андуурч хааз гишгэснээс болж осол гаргажээ.

Эх сурвалж: Japan times, Mainichi