Японы автомашин үйлдвэрлэгч Тоёото компани Майкрософтын хиймэл оюун ухаантай нүдний шил болох ХолоЛинзийг машин үйлдвэрлэлдээ ашиглах гэнэ. Ингэснээр хоёр ажилчны бүхэл өдөржин хийдэг будаг, зэврэлтээс хамгаалах бодисын зузааныг тохируулах ажлыг нэг хүн дөрвөн цагийн дотор амжуулах боломжтой аж.

Майкрософт компани 3D дүрслэлийг бодит ертөнцтэй холбодог ХолоЛинзийг 2014 онд бүтээсэн бөгөөд нэг ширхэг нь 3-5 мянган долларын үнэтэй байдаг юм. Уг шил нь 500 грамм жинтэй, 2-3 цаг цэнэгээ барьдаг бөгөөд үйлдвэрлэгдсэнээсээ хойш шинэчлэгдээгүй юм.

Америкийн Форд, хүнд оврын машин үйлдвэрлэгч Пассар компаниуд ХолоЛинзийг машины загвар гаргахад ашигладаг байна. Мөн Даймлер компани техникчидээ машины 3D загвартай ажиллаж сургахын тулд 100 гаруй ХолоЛинз худалдан авчээ.

Гэвч хиймэл оюун ухааны технологийн хөгжүүлэлт одоог хүртэл үргэлжилж байгаа учир зах зээл жижиг хэвээр байгаа гэдгийг шинжээчид хэлж байна. Энэ онд гэхэд хоёр сая гаруй хиймэл оюун ухааны шил худалдаалагдах төлөвтэй байгаа ба энэ тоо 2023 онд 29 сая болж магадгүй юм.

Эх сурвалж: CNN, Hololens reality