Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 26-нд Америк коронавирусийн тархалтын эсрэг маш сайн бэлтгэлтэй байгаа тул тархах боломжгүй гэж мэдэгдсэн юм. Гэвч одоогийн байдлаар Америкт коронавирусийн халдвартай 60 хүн бүртгэгдээд байна. 

Энэ оны хувьд Америкийн ерөнхийлөгчийн сонгууль болох ба Трамп эдийн засгийг  тогтвортой өсгөж, 11-р сарын сонгуульд ялах зорилготой байгаа юм. 

Коронавирусийн тархалт ихэсвэл эдийн засагт сөргөөр нөлөөлснөөр Трампыг дэмжих сонгогчдын тоо багасаж магадлалтай гэж ажиглагчид үзжээ. 

Гэхдээ коронавирусийн эсрэг үйл ажиллагааг дэд ерөнхийлөгч Майк Пенсэд даалгасан учир вирусийн тархалт ихэсвэл түүнийг буруутгах магадлалтай гэж Файнаншал таймс сайтад бичжээ. 

Америкийн нийт иргэдийн 42 хувь нь Трампын нэр дэвших Бүгд найрамдах намыг дэмжиж байгаа гэж судалгааны сайтад бичсэн байна. 
Эх сурвалж: FinancialTimes