Нью Йорк хотын шүүх ерөнхийлөгч Доналд Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цугларсан хандивыг буруугаар ашигласан хэрэгтэй холбоотойгоор ашгийн бус байгууллагад хоёр сая доллар төлөхийг шаардлаа. 

Ингэснээр Трампын санд байгаа 1.78 сая доллар болон шүүхээс шийдвэрлэсэн хоёр сая долларын торгуулийг найман хандивын байгууллагад тэнцүү хувааж өгөх юм. Нью Йоркийн ерөнхий өмгөөлөгч Летитиа Жэймсийн мэдээлснээр Трамп өмнө нь өөрийгөө буруугүй гэж байсан ч эцэст нь хэргээ хүлээсэн байна.  

Жэймс өнгөрсөн онд Трамп болон түүний хүүхдүүд болох Доналд Жуниор, Иванка, Эрик нарыг сонгуульт ажлын санхүүгийн хуулийг зөрчин Доналд Ж Трамп санг Трампын хувийн бизнес, улс төрийн сонирхолд ашигласан гэж үзэн шүүхэд өгчээ. 

Трамп сонгуулиар цугларсан хандиваар өөрийн хөрөг зургийг 10 мянган доллараар худалдан авсан ба хандивын хүлээн авалтын үеэр бэлэг дурсгалын зүйл, оргилуун дарсанд 11 мянган доллар зарцуулсан байна. 

Өмгөөлөгч Летитиа Жэймс ерөнхийлөгч Трампаас 2.8 сая доллар нэхэмжилсэн ч шүүх үүнийг нь хоёр сая болгож хассан ба Трампын гэр бүлийнхнийг Нью Йоркт ашгийн бус байгууллагын удирдах зөвлөлд ажиллахыг хориглох хүсэлтийг нь хүлээж аваагүй аж. 

Эх сурвалж: CNN, The guardian