Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 11-нд ерөнхийлөгч Доналд Трамп Европоос ирэх нислэгт хориг тавилаа. 

Хоригт Австри, Бельги, Чех, Дани, Эстони, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Итали, Латви, Лихтенштейн, Литвани, Люксембург, Малтын арлууд, Голланд, Норвеги, Польш, Португали, Словак, Словени, Испани, Швед болон Швейцар зэрэг 27 улс хамаарна. 

Гэхдээ Америкийн иргэд болон Европоос ирэх бараанд хамаарахгүй юм. Ажиглагчид энэ талаар хэлэхдээ, “Трамп эдийн засгийн өсөлтөд маш их анхаардаг тул худалдаа наймаанд сөргөөр нөлөөлөх зүйл хийхгүй” гэжээ. 

Трамп Америкийн хамгийн том 500 компанийн хувьцааны үнийг тогтоодог S&P 500-гийн үнэ дээшлэх болгонд твиттерээр мэдэгддэг юм. Тэрээр сүүлийн дөрвөн жилд 288 удаа ийм жиргээ бичсэнийг харахад түүний засаглал эдийн засагтай хэр их холбоотой нь харагдаж байна гэж ажиглагчид дүгнэжээ. 

Эх сурвалж: BBC, Politico